Friday, March 14, 2008

Наадам маш сайхан болж өнгөрлөө

/Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Т.Баасансүрэнтэй «Монголчууд» сонины сурвалжлагчийн хийсэн товч ярилцлага/
-Польшид болж өнгөрсөн «Монгол наадам»-ын талаар хүмүүсийн сэтгэгдэл өндөр байх шиг байна. Та нэмж юуг онцлон хэлэхсэн бол?

ҮЛГЭР ИНГЭЭД ДУУСЧ БАЙНА

Варшавт Ази, Номхон далайн орнуудын түүх соёлын үнэт үзмэрүүдтэй нэгэн ховорхон музей бий. Ерөнхий захирлаар нь Анджей Вавижняк хэмээх гаанс зуусан буурал толгойтой сэргэлэн тансаг эр ажилладаг. Залуу зандан насандаа Азийн улс орнууд дахь Польшийн Элчин сайдын Яаманд ажиллаж байжээ. Азийн түүх, соёлыг гарамгай сайн мэднэ. Өөрийгөө надад БНПУ-ын Ерөнхийлөгчийн азийн түүх, соёлын асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх нь гэж танилцуулсан. Түүний музейд зөвхөн Монголын түүх, соёлтой холбогдсон бараг мянгаад үзмэр байдаг гэсэн. Намайг Варшавт Элчин сайдаар ажиллахаар ирэхэд хамгаас түрүүлж уулзсан, музейдээ урьсан нь ноён Анджей Вавижняк юм.

КАЛИШИЙН НААДАМ

Польшид байх хугацаанд тус улсын цөөнгүй хот, мужаар аялж танилцжээ. Тэр бүгдийн дундаас Калиш хэмээх 120 мянган хүнтэй цомхон хот сэтгэлд тод хоногшин үлдсэн байна. Тус хотын дэд Ерөнхийлөгч ноён Тадеуш Кравчыковскигээс 2005 оны эхээр надад захидал ирсэн юм. Уг захидалд Монголын ард түмний үндэсний баяр наадмыг өөрийн хотод тэмдэглэж өнгөрүүлэх саналтай байгаагаа дурдаж ЭСЯ-наас тусламж хүссэн байлаа.

ДУГТУЙГҮЙ СЭТГҮҮЛЧИЙН ЗАДГАЙ ЯРИА

Сэтгүүлч Ц.Ганчимэг надтай хийсэн ярилцлагаа «Өдрийн сонин»-д «Сэтгүүлчдээр нэг их оролдох хэрэггүй гэж мэргэжлийн хүний хувьд зөвлөмөөр байна» гэсэн гарчигтай нийтэлсэн байв. «Доктор Т.Баасансүрэн мэргэжил нэгтнүүдийнхээ тухай илэн далангүй ярьж байна» хэмээн давхар гарчиглаад нүүр бүрт өөр өөр гарчиг өгөн тодотгож «Ер нь аль ч төр засаг сэтгүүлчдээр нэг их оролдох хэрэггүй гэж мэргэжлийн хүний хувьд зөвлөмөөр байна», «Магадгүй зуун жилд ганц удаа олдох эрх чөлөө байх шүү». «Ц.Балдорж, Т.Ганди, Ц.Элбэгдорж ... тэд бүгд алга болсон. Юу ч хүлээгээд нэмэргүй» гэх зэргээр хүч нэмэгдүүлсэн байв. Энэ бол сэтгүүлч хүн өөрийн бүтээлээ уншигчдад хүргэх гэсэн нэг арга юм. Гарчиг онцгой содон, уншигчдыг увидастан татах хүчтэй байх ёстойн жишээ юм. Сэтгүүлчдийн мэргэжлийн нууц ч гэж хэлж болно. Ц.Ганчимэгийн тэрхүү ярилцлагыг бүрэн эхээр нь дор сийрүүлье.