Катыньд Зөвлөлт засгийн буудан хороосон польш офицеруудын булшийг олсноо германы радио 1943 оны дөрөвдүгээр сарын 13-нд зарласан бөгөөд тэдний нэрсийн жагсаалтыг Польшийн хотуудад чанга яригчаар уншин сонсгож байв.
“Катынийн гэмт хэрэг” гэдэг томъёолол нь Зөвлөлтийн НКВД-гийн (Дотоод явдлын ардын комиссариат) лагеруудад байсан 22 мянган польш хүмүүсийг 1940 оны дөрөв, тавдугаар саруудад буудан устгасан цуврал геноцидыг хэлдэг.