Showing posts with label түүхэн баримт. Show all posts
Showing posts with label түүхэн баримт. Show all posts

Wednesday, June 23, 2010

Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх

Байдар хаан 1241 оны 3-р сарын 10-нд Висла мөрнийг Сандомирын ойролцоо гаталжээ. Хайдугийн түмтийг Ленчица, Краков хотын зүг илгээгээд, Байдар хан өөрөө Кёльц хүртэл довтолсон байна. Бага Польшийн нийслэл Краков орох замыг хаасан Владимеж воеводын захирсан Краковын цэрэг, Пакослав воеводын захирсан Сандомирын цэргийг Хайду хан 3-р сарын 18-нд Хмельниковийн дэргэд бут цохиод, Краковыг бүслэн хаажээ. Владимеж воевод энэ тулалдаанд алагдаж, Краков ба Сандомирын вэн «Ичимтгий» хочтой 4-р Болеслав өөрийн ээж. Орос вангийн ахайтан Гремиславна Ингдаровна, гэр бүлийн хамт нийслэлээ санд мэнд орхин, Мажарт дүрвэн гарсан байна.

Monday, April 19, 2010

Польш сөнөсөнгүй, социализм мөхөв.

Польшийн сүлдэн дэх цагаан бүргэд II Пшемысль хааныг эрх барьж байсан 1295 онд гарч иржээ. Өнгөрсөн долоон зууны хугацаанд тэр нэг их хувирал үзсэнгүй. Бүргэдийг дайны- Беллана, энхийн-Пакс, шудрага ёсны Юстици  зэрэг сахиусан тэнгэрүүд түшиж байсан цаг бий. Хаад солигдох тутам бүргэдийн чимэг нь өөрчлөгдөж байлаа. Заримдаа тэр алтан гинжтэй, заримдаа хааны нэрний эхний үсэгтэй болж байжээ. Польшийг хуваагдмал байсан үед түүний туганд зэр зэвсгийн дүрс гарч ирэв. Харин дахин сэргэсэн Польшийн сүлд нь 1919 онд улаан бамбай дээр зөвхөн титэмтэй илүү дутуу гоёлгүй цагаан бүргэд болов. Засгийн эрх авсан коммунистууд бүргэдийн титэмийг авч хаясан боловч тэр нь хуучин байрандаа ерээд онд иргэж ирсэн байна.