Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

Monday, April 19, 2010

Польш өмнөх ослоос сургамж авсангүй.

Агаарын цэргийн дээд удирдлагын  дарга нар үрэгдсэн 2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн цэргийн ачааны Casa-295М онгоцны ослоос  Польш сургамж авсангүй гэж Польшийн үндэсний нисэхийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Томаш Хипки хэлжээ. Мирославец хотын нисэх буудлын ойролцоо гарсан тэр осол ерөнхийлөгчийн онгоцны ослыг санагдуулж байна. “Тэр үед тийм олон өндөр тушаалын хүмүүс нэг онгоцоор нисэж болохгүй гэсэн яриа гарч байсан ч дүгнэлт хийгдсэнгүй.

Wednesday, April 14, 2010

Дипломат харилцаа тогтоосны ой чимээгүй өнгөрлөө.

Монгол улс нь Польш улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнөөдөр юм. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн зүтгэл талаар боллоо. Учир нь хэдхэн хоногын өмнө Польш улсын Ерөнхийлөгч Л.Качиньски, төрийн өндөр албан тушаалтнуудын хамтаар онгоцны ослоор эндсэн эмгэнэлт явдлаас болж Польш улсын хэмжээнд үндэсний гашуудал зарлаад байгаа бөгөөд олон арга хэмжээ хөтөлбөрүүд үүнээс болж хойшлон, цуцлагджээ. Монголоос Польш руу илгээх ард түмний гарын үсгийг цуглуулах ажил өрнөж байна.

Tuesday, April 13, 2010

Монголчууд эмгэнэл илэрхийлж байна.

Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Лех Качиньский, гэргий М.Качинска болон тус улсын төр засгийн өндөр албаны хүмүүсийн хөлөглөж явсан Ту-154 онгоц энэ сарын 10-нд  сүйрсэн билээ. Онгоц ОХУ-ын баруун хилийн ойролцоох Смоленск хотын цэргийн нисэхийн “Северный” буудалд газардах гэж байгаад осолдсон юм.

Sunday, April 11, 2010

Эмгэнэл илэрхийлэв

Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Л.Качински, гэргий М.Качинска болон тус улсын төр засгийн өндөр албаны хүмүүсийн онгоц осолдсон эмгэнэлт явдал болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийллээ.
Уг эмгэнэлд: Бүгд Найрамдах Польш улсын Сеймийн Маршал эрхэмсэг ноён Бронислав Коморовски танаа
Эрхэмсэг ноён Дарга аа,
Өнөөдөр буюу 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Л.Качиньски, гэргий М.Качинска болон польшийн төр, засгийн өндөр албаны олон хүн онгоцны осолд орж зуурдаар амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна.

Friday, April 2, 2010

Польшид Монголын өдөрлөг болов.

Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой холбогдуулан Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам, Польш, Монголын найрамдлын нийгэмлэг, Жерардов хот дахь Баруун Мазовшийн музей хамтран “Монгол – Хөх тэнгэрийн уудам дэлгэр орон” сэдэвт үзэсгэлэнг саявтар нээж, өдөрлөг зохиов.  Үзэсгэлэнг нээж Жерардов хотын дарга Анджей Вилк, ЭСЯ-ны зөвлөх Б.Дорж,  Польш Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Г.Цессак нар үг хэлэв.