Thursday, June 22, 2017

20 мянган офицерыг ойд буудсан гэмт хэрэг

Катыньд Зөвлөлт засгийн буудан хороосон польш офицеруудын булшийг олсноо германы радио 1943 оны дөрөвдүгээр сарын 13-нд зарласан бөгөөд тэдний нэрсийн жагсаалтыг Польшийн хотуудад чанга яригчаар уншин сонсгож байв.
“Катынийн гэмт хэрэг” гэдэг томъёолол нь Зөвлөлтийн НКВД-гийн (Дотоод явдлын ардын комиссариат) лагеруудад байсан 22 мянган польш хүмүүсийг 1940 оны дөрөв, тавдугаар саруудад буудан устгасан цуврал геноцидыг хэлдэг.

Wednesday, July 27, 2011

Poznań Główny dworzec kolejowy

Энд хамгийн сүүлд Д.Баттөмөртэй хамт очиж билээ.

Bochnia dworzec kolejowy

С.Хөдөлмөр энд ажиллаж, амьдарч байлаа

Dworzec Gdańsk Głowny

Kraków Główny

Dworzec Kolejowy - Kraków Główny бас л газар доогуур орж байгаа юм байна. Намайг дараа очиход Warszawa хүртэл цаг 15 минут л явдаг болох нь ээ

Łódź Fabryczna

Łódź хотод бидний хамгийн анх түрүүнд хөл тависан газар болох Łódź Fabryczna галт тэрэгний станц нь 2012 оны хөл бөмбөгийн тэмцээнээс өмнө газрын хөрснөөс арчигдаж газрын гүнд 14 метрээс доош орох нь ээ. Энэ нь Warszawa Centralna-гаас ч гүнзгийд байрлах юм байна.
Łódź. Politechnika. Studium Języka Polskiego. Dom Technika. Uniwersytet

Tuesday, July 26, 2011

Studium języka polskiego dla cudzioziemców 70 lata

Studium języka polskiego dla cudzioziemców 70 lata
http://miastadawniej.pl/galeria-miast/lodzkie/lodz/studium-jzyka-polskiego-dla-cudzioziemcow-70-lata-5992

Inauguracja 647.roku akademickiego na UJ (2010/2011)

1 października 2010 r. zainaugurowano 647. rok akademicki na naszej uczelni. Wydarzenie poprzedziła msza w kolegiacie św. Anny. Około godziny 10.00 spod Collegium Maius UJ wyruszył tradycyjny pochód profesorów i władz uczelni. Ubranym w togi przedstawicielom wydziałów towarzyszyło liczne grono studentów, pracowników i sympatyków uczelni. O godzinie 11.00 rozpoczęła się inauguracja roku akademickiego w Auditorium Maximum.

Studium Języka Polskiego dla Cudzoziemców w Uniwersytecie Łódzkim


itamy w Łodzi, Witamy w Uniwersytecie Łódzkim, Witamy w Studium Języka Polskiego dla Cudzoziemców
Welcome to Łódź, Welcome to the University of Lodz, Welcome to the School of Polish for Foreigners

Studium Języka Polskiego dla Cudzoziemców w Łodzi‏


View Studium Języka Polskiego dla Cudzoziemców w Łodzi‏ in a larger map

Monday, April 11, 2011

Учир битүүлэг Катынь

“Катынийн гэмт хэрэг” гэдэг томъёолол нь Зөвлөлтийн НКВД-гийн (Дотоод явдлын ардын комисариат) лагеруудад байсан 22 мянган польш хүмүүсийг 1940 оны дөрөв, тавдугаар саруудад буудан устгасан цуврал үйлдлүүдийг хэлдэг.

Wednesday, June 23, 2010

Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх

Байдар хаан 1241 оны 3-р сарын 10-нд Висла мөрнийг Сандомирын ойролцоо гаталжээ. Хайдугийн түмтийг Ленчица, Краков хотын зүг илгээгээд, Байдар хан өөрөө Кёльц хүртэл довтолсон байна. Бага Польшийн нийслэл Краков орох замыг хаасан Владимеж воеводын захирсан Краковын цэрэг, Пакослав воеводын захирсан Сандомирын цэргийг Хайду хан 3-р сарын 18-нд Хмельниковийн дэргэд бут цохиод, Краковыг бүслэн хаажээ. Владимеж воевод энэ тулалдаанд алагдаж, Краков ба Сандомирын вэн «Ичимтгий» хочтой 4-р Болеслав өөрийн ээж. Орос вангийн ахайтан Гремиславна Ингдаровна, гэр бүлийн хамт нийслэлээ санд мэнд орхин, Мажарт дүрвэн гарсан байна.

Monday, June 14, 2010

Szła dzieweczka

Szła dzieweczka do laseczka
Do zielonego – ha, ha, ha
Do zielonego – ha, ha, ha
Do zielonego.

Monday, April 19, 2010

Польш сөнөсөнгүй, социализм мөхөв.

Польшийн сүлдэн дэх цагаан бүргэд II Пшемысль хааныг эрх барьж байсан 1295 онд гарч иржээ. Өнгөрсөн долоон зууны хугацаанд тэр нэг их хувирал үзсэнгүй. Бүргэдийг дайны- Беллана, энхийн-Пакс, шудрага ёсны Юстици  зэрэг сахиусан тэнгэрүүд түшиж байсан цаг бий. Хаад солигдох тутам бүргэдийн чимэг нь өөрчлөгдөж байлаа. Заримдаа тэр алтан гинжтэй, заримдаа хааны нэрний эхний үсэгтэй болж байжээ. Польшийг хуваагдмал байсан үед түүний туганд зэр зэвсгийн дүрс гарч ирэв. Харин дахин сэргэсэн Польшийн сүлд нь 1919 онд улаан бамбай дээр зөвхөн титэмтэй илүү дутуу гоёлгүй цагаан бүргэд болов. Засгийн эрх авсан коммунистууд бүргэдийн титэмийг авч хаясан боловч тэр нь хуучин байрандаа ерээд онд иргэж ирсэн байна.

Польш өмнөх ослоос сургамж авсангүй.

Агаарын цэргийн дээд удирдлагын  дарга нар үрэгдсэн 2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн цэргийн ачааны Casa-295М онгоцны ослоос  Польш сургамж авсангүй гэж Польшийн үндэсний нисэхийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Томаш Хипки хэлжээ. Мирославец хотын нисэх буудлын ойролцоо гарсан тэр осол ерөнхийлөгчийн онгоцны ослыг санагдуулж байна. “Тэр үед тийм олон өндөр тушаалын хүмүүс нэг онгоцоор нисэж болохгүй гэсэн яриа гарч байсан ч дүгнэлт хийгдсэнгүй.

УИХ-ын дэд дарга Н.Энхболд оршуулах ёслолд оролцов.

УИХ-ын Дэд дарга Н.Энхболд онгоцны ослоор амь үрэгдсэн БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньски, Тэргүүн Хатагтай М.Качиньска нарыг энэ сарын 18-нд Польшийн Краков хотноо оршуулах ёслолын ажиллагаанд оролцов.
    Тэрбээр энэхүү эмгэнэлт ослоор Польшийн Ерөнхийлөгч, түүний гэргий, түүнчлэн төр, засгийн олон зүтгэлтэн, иргэд амь үрэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нараас эмгэнэлийн цахилгаан илгээснийг болон Монголын ард түмэн, олон нийтийн байгууллага, хувь хүмүүсээс Польшийн төр, Засгийн газар, ард түмэн, талийгаачдын гэр, бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж байгааг Польшийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Сеймийн Маршал Б.Коморовски, Сенатын маршал Б.Борусевич, Ерөнхий сайд Д.Туск нартай  уулзаж уламжлав.

Friday, April 16, 2010

Орос дахь Польшийн эмгэнэл үргэлжлэв

Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Смоленскийн ойролцоо Польшийн ерөнхийлөгчийн онгоц газардахынхаа өмнө сүйрсний дараа энэ үгийг тус улсын ерөнхий сайд Дональд Туск хэлжээ. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский болон түүний гэргий, түүний ажлын албаныхан болон тус улсын парламентын / Сеймийн /дэд дарга, Сенатын дэд дарга болон парламентын 12 гишүүд энэхүү онгоцны ослоор амь үрэгдэв.