ЛЕК КАЧИНЬСКИ ГЭЖ ХЭН БЭ? Оросын Смоленск хотноо ослын улмаас нас барсан Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньски болон түүний эхнэр Мариягийн шарилыг Варшавт авчирчээ. Өнөөдөр Польшийн Ерөнхийлөгчийн ордонд талийгаачтай салах ёс гүйцэтгэх юм. Польш төдийгүй дэлхийн улс орнуудын түүхэнд нэг дор ийм олон улстөрчөө алдсан явдал гарч байгаагүй.Ерөнхийлөгч Лех Качиньски болон түүний ихэр Ярослав Качиньски хоёр Европод алдартай улстөрчид. Ихрийн нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхий сайдын албыг хашиж байсан удаатай. Үүнд дургүйцсэн хүмүүс Качиньскийн ноёрхол тогтлоо хэмээн шүүмжилж байсан юм. Тэдний тухай ид яригдаж байхад Ярослав нь Засгийн газрын тэргүүний албаа өгсөн. Лех Качиньски төрийн тэргүүний албыг хашиж байхад Ярослав түүний найдвартай ар тал нь болдог байжээ. Барууны үзлийг тууштай баримтлагч Польшийн Ерөнхийлөгчийг үзэл бодлын хувьд зөрчилтэй улстөрч гэдэг.
Friday, April 16, 2010
Польшийн улс төрийн зүтгэлтнүүд онгоцны ослоор амь үрэгдлээ
Уржигдар Польшийн түүхэнд болж байгаагүй эмгэнэлт явдал боллоо. Тус улсын Ерөнхийлөгч Лех Качиньски, түүний эхнэр Мария, Ерөн хий лөгчийн тамгын газрын дарга В.Стасяк, Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Ф.Гонгор, Поль шийн төв банкны ерөн хийлөгч, Польшийн шаш ны тэргүүн, парла ментын дээд, доод танхимын 14 гишүүн гээд 97 хүн сууж явсан "Ту-154" онгоц осолд жээ. Тэдний дий лэнх нь улс төрийн зүтгэлтнүүд байсан аж. Тэд ОХУ-ын Катынь хо тод босгосон дэлхийн II дайнд амь үрэгд сэн Польшийн цэргүү дийн дурсгалын цогцолборын нээлтийн ажил лагаанд оролцо хоор явж байжээ.
Орос Польшийн ойлголцол
80-аад оны эхээр хэсэг польш мэргэжилтэн манай байгууллага дээр ирж билээ. Аймгуудаас манай тооцоолон бодох төвийн компьютерт мэдээлэл дамжуулж авах зориулалтаар тэдний үйлдвэрээс авсан бага оврын компьютерүүдийг хүлээлгэн өгөхөөр ирсэн хэрэг. Интернет гэж байсан биш, утасны хоёр талд компьютерүүдээ холбочихоод л үзэж тардаг байж. Явахаасаа өмнөхөн манай инженерүүдэд нэгэн зураг үзүүлсэн нь ёстой манайхны нүдийг бүлтийлгэсэн хэрэг болсон доо. Thursday, April 15, 2010
Wednesday, April 14, 2010
Дипломат харилцаа тогтоосны ой чимээгүй өнгөрлөө.
Tuesday, April 13, 2010
Монголчууд эмгэнэл илэрхийлж байна.
Sunday, April 11, 2010
Эмгэнэл илэрхийлэв
Уг эмгэнэлд: Бүгд Найрамдах Польш улсын Сеймийн Маршал эрхэмсэг ноён Бронислав Коморовски танаа
Эрхэмсэг ноён Дарга аа,
Өнөөдөр буюу 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Л.Качиньски, гэргий М.Качинска болон польшийн төр, засгийн өндөр албаны олон хүн онгоцны осолд орж зуурдаар амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна.
Эрхэмсэг ноён Дарга аа,
Өнөөдөр буюу 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Л.Качиньски, гэргий М.Качинска болон польшийн төр, засгийн өндөр албаны олон хүн онгоцны осолд орж зуурдаар амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна.
Subscribe to:
Posts (Atom)