Friday, April 16, 2010

Д.МЕДВЕДЕВИЙН АЙЛЧЛАЛЫН ДҮН ОРОСЫН ХЭВЛЭЛД

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Польшийн Гданьск хотод очлоо. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 70 жилийн ойд зориулсан баяр оролцоно. Гданьскт болох уулзалтад Европын орнуудын удирдагчдыг урьжээ.
Оросын Ерөнхий сайд Польшийн Засгийн газрын тэргүүн Дональд Тусктай хэлэлцээ хийнэ. Түүнээс гадна Украин, Нидерланд, Болгар, Финланд, Словени, Хорватийн Ерөнхий сайд нартай уулзахаар төлөвлөжээ.

Онгоцыг VIP-хүчин зүйл осолдуулжээ

Өнгөрсөн бямба гаригт Смоленскийн ойролцоо сүйрсэн Польшийн ерөнхийлөгчийн онгоцны хар хайрцгийг уншин судлах ажиллагаа үргэлжилж байна. Онгоц унасан газарт мөрдөн байцаагчид болон мэргэжилтнүүд ажлаа хийж байна. Гэсэн хэдий ч зарим нэг урьдчилсан таамаглал хэлэгдэв. Шинжээчид Смоленскийн ойролцоох нисэхийн ослын гол шалтгааны нэг нь онгоцонд байгаа VIP-хүний зүгээс үзүүлсэн шахалтын дор гаргасан нисгэгчийн алдаа гэдэгтэй ерөнхийдөө санал нийлээд байна.

Польш хоёрдугаар дайнаас хойш хамгийн том хохирол амсав

Польш улс долоо хоногийн гашуудал зарлаад байна. Тус улсын Ерөнхий сайд Дональд Туск энэ явдлыг "Польш улсад дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн том гарз хохирол тохиолоо" хэмээн тодорхойлжээ. Өнгөрөгч бямба гаригт тус улсын Ерөнхийлөгч Лех Качйньский болон түүний гэргий Марина, тус улсын парламентийн депутатууд, хэд хэдэн яамны орлогч сайд, Төв банкны ерөнхийлөгч зэрэг өндөр зиндааны төлөөлөгчдийн хөлөглөж явсан Ту-154 онгоц сүйрсэн билээ.

Лех Качиньский: Амьдралдаа сарнаас өөр зүйл хулгайлаагүй

Польш улсын найм дахь Ерөнхийлөгч Лех Александр Качиньский хорвоод мэндлээд 61 жилийг үзжээ. Тэрбээр Варшав хотноо цэргийн гэр бүлд төрсөн байна.Түүний эцэг Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, Крайовой армийн офицер, эх нь 1944 оны Варшавын бослогод оролцож явсан, хэл судлаач байсан байна. Тэртээх 1962 онд 13 настай ихэр ах дүү Лех, Ярослав нар хамтдаа “Сарыг хулгайлсан хоёр” хэмээх хүүхдийн үлгэрийн кинонд тогложээ. Энэ бүтээл нь енеег хүртэл польш хүүхдүүдийн үзэх дуртай кино хэвээр байдаг аж. Талийгаач арав гаруй жил улс терийн алба хашихдаа хэнд ч худалдаг түмэндээ үнэлэгдэн Төрийн тэргүүнээр сонгогдож, “Амьдралдаа сарнаас өөр зүйл хулгайлж явсангүй” хэмээн хошигнон ярих дуртай нэгэн байжээ.

ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АМЬ ҮРЭГДЖЭЭ.


2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленск мужид Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньски болон албаны бусад хүний суусан Ту-154 нисэх онгоц осолдлоо.
Польшийн төлөөлөгчид 70 жилийн өмнө амь үрэгдсэн эх орон нэгтнүүдийнхээ дурсгалыг хүндэтгэхээр Оросын Смоленск муж дахь “Катынь” цогцолборыг зорьж явсан юм. Катыньд амь үрэгдэгсдийн дурсгалыг Польшид дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг байна. Польшийн Ерөнхийлөгчийн нисэх онгоц Варшаваас өнгөрөгч бямба гарагийн өглөө гарчээ. Смоленскийн “Северный” нисэх буудалд газардах ёстой байсан Ту-154 нисэх онгоц Москвагийн цагаар 10 цаг 50 минутад нисэх буудлын хөөрч-буух зурвасаас 500 метр зайтай газарт сүйрчээ.

ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АМЬ ҮРЭГДЖЭЭ

МОСКВА. /РИА Новости/. Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский болон тус улсын албаны бусад хүний суусан Ту-154 нисэх онгоц ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдлоо. Янз бүрийн эх сурвалжийн мэдээлснээр, нисэх онгоцны 88-132 зорчигч болон нисэх багийн гишүүд бүгд амь үрэгдсэн байна. Нисэх онгоц Москвагийн цагаар 10 цаг 50 минутад, Оросын Северный нисэх буудлын хөөрч-буух зурвасаас 500 метр зайтай газарт сүйрчээ. ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, буух үед өтгөн манантай байсан учир нисэх онгоц ой модны толгой ширгэснээс унасан байна.

Орос орон, Польш улстай нэгэн адил эмгэнэн гашуудаж байна

Өчигдөр 4-р сарын 12-ыг Орос орон даяар гашуудлын өдөр болгож зарласан билээ. Смоленск орчимд болсон онгоцны аймшигт сүйрэлд Польш улсын 96 иргэн амь насаа алдсанд, оросууд эмгэнэн гашуудаж байна. Тус улсын ерөнхийлөгч Лех Качиньский гэргийн хамт мөн польш улсын, улс төрийн, цэргийн болон шашны томоохон зүтгэлтнүүд амь насаа алдлаа.
Сүйрэл болсон 4-р сарын 10-нд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Польшийн ард түмэнд хандан үг хэлэхдээ: Эрхэм анд нөхдөө, Польш улсын хүндэт иргэдээ! Би болон Орос улсын иргэд энэ аймшигт эмгэнэлт явдлыг сонсоод цочирдлоо!