Friday, April 16, 2010

Орос орон, Польш улстай нэгэн адил эмгэнэн гашуудаж байна

Өчигдөр 4-р сарын 12-ыг Орос орон даяар гашуудлын өдөр болгож зарласан билээ. Смоленск орчимд болсон онгоцны аймшигт сүйрэлд Польш улсын 96 иргэн амь насаа алдсанд, оросууд эмгэнэн гашуудаж байна. Тус улсын ерөнхийлөгч Лех Качиньский гэргийн хамт мөн польш улсын, улс төрийн, цэргийн болон шашны томоохон зүтгэлтнүүд амь насаа алдлаа.
Сүйрэл болсон 4-р сарын 10-нд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Польшийн ард түмэнд хандан үг хэлэхдээ: Эрхэм анд нөхдөө, Польш улсын хүндэт иргэдээ! Би болон Орос улсын иргэд энэ аймшигт эмгэнэлт явдлыг сонсоод цочирдлоо!
Энэ өдрүүдэд бид Катыньд эмгэнэлт ажиллагааг хамтдаа өнгөрүүллээ. Лех Качиньский өөрийн орны иргэнийхээ хувьд, ерөнхийлөгчийн хувьд хэлмэгдэн амь үрэгдсэн польшийн офицеруудын гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд, Орос улсыг зорин нисэж явсан билээ. Оросын ард түмэн та бүхний зовлонг хуваалцан гашуудаж байна гэлээ. Москва дахь Польшийн элчин сайдын яам, Санкт-петербург, Калининград, Эрхүү хотууд дах консулын хэлтэсүүдэд эмгэнэлт мэдээ ирсэн цагаас цэцэг, лаа барьсан хүмүүсийн цуваа тасрахгүй байна. Польш улсын төрийн далбааны өнгө бүхий цагаан, улаан цэцэг авчирч байна. Москвагийн төв дэх Польшийн элчин сайдын яамны дэргэд, онцгой чимээ аниргүй байна. Төрийн далбаагаа бөхийлгөж, хаалганы дээд талд ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий Марии Качиньская нарын хөргийг байрлуулж хар туузаар ороожээ. Москвачууд гүн эмгэнэлээ илэрхийлэж, Польшийн элчин сайдын яаманд ирж дурсамжийн дэвтэрт гарын үсэг зурж байна. Олонхи нь ойролцоо байгаа Гэгээн Марийн католик сүмээр орж байна. Ням гаригт Оросын бүх сум хийдүүдийн нэгэн адил, энд польш хэлээр мөргөл үйлджээ. Сүмээс гарч явсан москвагийн иргэн Михаил Лаевский манай радиогийн сурвалжлагчид хэлэхдээ: Аймшигтай эмгэнэлт явдал боллоо. Үндэс угсаа нэгт хүмүүс маань, амь үрэгдсэнд маш их харамсалаа, харамсаж ч байна. Би уг нь оросын польш хүн л дээ. гэлээ. Оюутан Алена Богданова нилээд мэгдсэн байдалтай, яагаад Польшийн ЭСЯ-нд ирэх болсноо манай сурвалжлагчид ингэж тайлбарлалаа: Надад Польш улстай холбоотой нэг ч зүйл байхгүй. Одоо хүнд хэцүү байгаа хүмүүсийг л сэтгэл санаагаар дэмжих гэсэн юм. Ер нь бүх зүйл улс оронд биш хүмүүст л байгаа. Бүх хүмүүс адилхан шүү дээ! Ямар нэгэн хил хязгаар тогтоож, үндэстэн ястанд хуваагдахаа болих цаг болсон. Бид бүгдээрээ л хүн биз дээ! Зовлон хэнд ч тохиолдож болно гэлээ. Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл энэ өдрүүдэд Египет улсад айлчилж байгаа бөгөөд эмгэнэлийн үгэндээ, Катынь руу явж байсан польшийн төлөөлөгчдийн аяныг «мөргөлийн ариун аян» гэж нэрэлэлээ. Амь үрэгдсэн зорчигдын дунд польшийн 10 лам хуврагууд явсан байна: Амь насаа алдсан хүмүүсийн төлөө бид мөргөн залбирах болно. Одоогоос эхлээд Катынь, гэм зэмгуй хүмүүсийг хилс хэргээр хороосон газар биш, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэж «мөргөлийн ариун аян» хийж яваад амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх газар боллоо гэлээ. Улсын телевизийн «Россия» суваг гашуудлын өдрийн өмнө, польшийн нэрт кино найруулагч Анджей Вайдагийн «Катынь» уран сайхны киног үзүүллээ. Амиа алдсан хүмүүс, дурсгалы нь хүндэтгэж мөргөх байсан 40-өөд онд буудагдаж хороогдсон польшийн офицеруудын тухай кино юм. Энэ өдөр Смоленскын Гэгээн Успенийн сүм дуганд, гашуудлын мергел болсон байна. Энэ мөргөлийг Смоленск, Вязмагийн хамба Феофилакт удирдан явуулсан юм. Тэр хэлэхдээ, «Бид Польшийн ард түмэнтэй хамтдаа эмгэнэн гашуудаж байна. Амь үрэгдэгсдийн сүнс амар амгалан байх болтугай! гэж залбирч байна гэж» тэр айлджээ.
Мэдээллийн эх сурвалж 

No comments: