Friday, April 16, 2010

Лех Качиньский: Амьдралдаа сарнаас өөр зүйл хулгайлаагүй

Польш улсын найм дахь Ерөнхийлөгч Лех Александр Качиньский хорвоод мэндлээд 61 жилийг үзжээ. Тэрбээр Варшав хотноо цэргийн гэр бүлд төрсөн байна.Түүний эцэг Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, Крайовой армийн офицер, эх нь 1944 оны Варшавын бослогод оролцож явсан, хэл судлаач байсан байна. Тэртээх 1962 онд 13 настай ихэр ах дүү Лех, Ярослав нар хамтдаа “Сарыг хулгайлсан хоёр” хэмээх хүүхдийн үлгэрийн кинонд тогложээ. Энэ бүтээл нь енеег хүртэл польш хүүхдүүдийн үзэх дуртай кино хэвээр байдаг аж. Талийгаач арав гаруй жил улс терийн алба хашихдаа хэнд ч худалдаг түмэндээ үнэлэгдэн Төрийн тэргүүнээр сонгогдож, “Амьдралдаа сарнаас өөр зүйл хулгайлж явсангүй” хэмээн хошигнон ярих дуртай нэгэн байжээ.
Лех Варшавын их сургуулийн хуулийн факультетад суралцан 1972 онд магистр зэрэгтэй төгөссөн байна. 1979 онд Гданьскийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, 1990 оноос тус сургуульдаа багшаар ажиллаж байв. Тэрбээр Ажилчдыг хамгаалах хороонд 1977 онд ажилласнаар улс төрийн карьераа эхлүүлжээ. Тухайн үедээ энэ нь коммунизмын эсрэг нууц үйл ажиллагаа байсан аж. 1980 онд Гданьскийн ажил хаялтын хорооны хуулийн зөвлөх байсан бөгөөд Польшид онц байдал тогтоосны дараагаар Лех 11 cap шоронд хоригдсон юм. Шоронгоос гарсныхаа дараа “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлййн салбар комиссыг толгойлж байв. Хожим тэрээр сейм ба сенатын гишүүнээр сонгогдсон юм. Лев Польшийн Ерөнхийлөгчийн захиргаанд үндэсний аюулгүй байдлын товчоог толгойлж байгаад Дээд хяналтын танхимыг удирдах болжээ. Мөн Хууль зүйн сайдаар ажиллаж байсан юм. Ихрийнхээ хамт 1991 онд “Эрх зүй ба шударга ёс” улс төрийн намыг байгуулан жилийн дараа Варшав хотын захирагчаар сонгогдсон байна. Качиньскийг хотын захирагч байх үеэр тэнд Чеченийн анхны Ерөнхийлөгч Жохар Дудаевын нэрэмжит талбай гарч ирёэн билээ. 2005 оны сонгуулиар Лех Качиньский Ерөнхийлөгчөөр сонгогдcон юм. Түүний уриа нь “Христийн үнэт зүйлсийг эргән сэргээх ёс зүйн шинэчлэл” байв. Тухайн үед сонгогчид түүний ихэр ах Ярославыг Засгийн газрын тэргүүнээр томилогдоно хэмээн таамаглаж байлаа. Хожим нь тэрбээр Лехийг Еренхийлөгчийн албанд хоёр дахь удаагаа улиран сонгогдох үеэр “Би Лехийг Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй тохиолдолд л Засгийн газрын тэргүүнээр ажиллана” хэмээн мэдэгдэж байсан юм. Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Зүүн Европт байрлуулах асуудлаар Америкийг Лех дэмжиж байсан юм. Польшийн ард түмнийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр хоморголон устгахад Украины үндсэрхэг үзэлтнүүд буруутайг хүлээн зөвшөөрсөн нь маргаан үүсгээд байсан Польш-Украины харилцааг тэр эргэн харсан байна. Лех Качиньский Владимир Путин болон түүний бодлогод шүүмжлэлтэй хандаж ирсэн юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд түүний нэр хүнд огцом унаж, иргэдийн 30 хүрэхгүй хувь нь түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

ГЭР БҮЛ
Онгоцны ослоор Польшийн Ерөнхийлөгчийн хамт тэргүүн хатагтай Мария мөн харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэд Гданьскийн их сургуульд сурч байхдаа анх танилцаж, тэр цагаас хойш 38 жил хамтдаа амьдарсан юм. Мария Качиньскийн эдийн засгийн мэргэжилтэй, Англи, Франц хэлийг чөлөөтэй эзэмшсэн, улс төр сонирхдог байжээ. Польшийн тэргүүн гэр бүлээс охин Марта, нөхөр болон бяцхан охин Ева, ихэр ах Ярославын хамт үлдэн хоцорчээ. Лешека, Ярека хэмээн ихэр ах дүүг ээж нь өхөөрдөн дууддаг байж. Тэднийг цэцэрлэгт байхаас нь л найз нөхөд, багш нар нь андуурдаг байсан гэдэг. Ярослав ганц бие, эхтэйгээ хамт амьдардаг байна. Олон улсын зарим ажиглагчид Польш улсын дараагийн Ерөнхийлөгчөөр түүнийг сонгогдох байх хэмээн таамаглаж байгаа юм. Онгоцны ослоор харамсалтайгаар амиа Польшийн Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайтай салах ёс хийх үйл ажиллагаа ням гариг хүртэл үргэлжилнэ. Тэдний шарилыг туc улсын түүхэнд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн шарилыг тавьдаг хүндэтгэлийн газар тавих юм. Энэ газарт Польш Оросоос тусгаар тогтносон үеийн удирдагч асан Пильшудский гэх мэт 14 дүгээр зуунаас хойшхи бух л түүхэн хүмүүсийн шарил байдаг байна.

Катынь
ОХУ-ын Смоленск хотоос 15 километр зайтай орших “Катынь” дурсгалын цогцолборыг ЗХУ-ын үеийн /1918-1953 он/ улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн Зөвлөлтийн болон Польшийн цэргүүдийг оршуулсан газар босгосон байна. Түүхчдийн хэлж байгаагаар энд 9000 орчим хүнийгхороожээ. Цогцолборыг 2000 онд нээсэн аж.

No comments: