УИХ-ын Дэд дарга Н.Энхболд онгоцны ослоор амь үрэгдсэн БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньски, Тэргүүн Хатагтай М.Качиньска нарыг энэ сарын 18-нд Польшийн Краков хотноо оршуулах ёслолын ажиллагаанд оролцов. УИХ-ын Дэд дарга Н.Энхболд гадаадын бусад төлөөлөгчдийн хамт Краков хот дахь Ариун Мариягийн сүмд болсон талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслол, Краковын Вавелийн цайз дахь Хаадын сүмийн Бунхант Цогцолборт /Польшийн зарим Хаан, нэрт хүмүүс, цэргийн жанжин нарыг тэнд нутаглуулсан байдаг/ оршуулах ёслолд оролцон, эмнэгэлийн дэвтэрт эмгэнэл бичиж үлдээсэн тухай Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн хэлтэсээс мэдээллэв.
No comments:
Post a Comment