Monday, April 19, 2010

Польш сөнөсөнгүй, социализм мөхөв.

Польшийн сүлдэн дэх цагаан бүргэд II Пшемысль хааныг эрх барьж байсан 1295 онд гарч иржээ. Өнгөрсөн долоон зууны хугацаанд тэр нэг их хувирал үзсэнгүй. Бүргэдийг дайны- Беллана, энхийн-Пакс, шудрага ёсны Юстици  зэрэг сахиусан тэнгэрүүд түшиж байсан цаг бий. Хаад солигдох тутам бүргэдийн чимэг нь өөрчлөгдөж байлаа. Заримдаа тэр алтан гинжтэй, заримдаа хааны нэрний эхний үсэгтэй болж байжээ. Польшийг хуваагдмал байсан үед түүний туганд зэр зэвсгийн дүрс гарч ирэв. Харин дахин сэргэсэн Польшийн сүлд нь 1919 онд улаан бамбай дээр зөвхөн титэмтэй илүү дутуу гоёлгүй цагаан бүргэд болов. Засгийн эрх авсан коммунистууд бүргэдийн титэмийг авч хаясан боловч тэр нь хуучин байрандаа ерээд онд иргэж ирсэн байна.
Польшууд яагаад бүргэдийг сонгосон бэ? XII зууны дунд үе хүртэл сүлд бий болж байх цагт арслан, бүргэд хоёр л их бишрэгддэг байжээ. Германаас зүүн Польш урагшаа Адриатийн тэнгис хүртэл Европ бүхэлдээ л бүргэдтэй сүлдээр бүрхэгдсэн байв. Сүлдийн амьтанг Перс, Месопотамийн дулаан хязгаарт алхалж явсан загалмайтнууд олж авчирчээ. Тэд хадны зураг, чулуун сийлбэрээс хоёр толгойтой бүргэд бас алсланг олж харсан гэнэ. Бүргэдийг Хар далай орчимын скифүүд шүтдэг байлаа. Византийн дараа бүргэдийг сүлдэндээ сербүүд авсан байна. 1497 онд оросууд бас бүргэдийг сонгов. Польшийг олон удаа хуваахад хүчирхэг хөрш орнууд нь бүргэдийн дүрсэнд хориг тавьж байв. Гэхдээ нутгийнхан түүнийг мартаагүй юм. Урчууд түүнийг модоор сийлч уран үйлчид оёж хатгаж байв. Бүргэд товч, цагийг чимэн эх оронч үзлийн бэлэгдэл болж байв. Олон оронд сүлдийг дээрээс хийж өгдөг байсан бол Польшийн хувьд өөр, сүлдийн бэлэгдэл доороос эх оронч үзлийн илэрхийлэл болон гарч иржээ. Польшийн сүлд дууны хөгжмийн зохиолч тодорхойгүй ба энэ мазуркийг ардын гэдэг. Тадеуш Костюшкогийн бослого дарагдсны дараа олон тооны эх орончид Францад дүрвэсэн юм. Тэднээс генерал Ян Херникээр удирдуулсан Польшийн легионыг зохион байгуулжээ. 1797 онд Италийн Реггио, Ломбардийд байрлаж байсан легионд 7 мянган цэрэг байлаа. Нэгэн удаа тэдэн дээр Польшийн дүрвэгчдийн нэртэй зүтгэлтэн Юзеф Выбицкий шалгалтаар иржээ. Тэнд үзэж харсан нь түүнд их сэтгэгдэл төрүүлсэн учир тэр ганц суултаар “Итали дахь польшийн легионуудын дуу” бичжээ. Энэ дуу нь “Бидний амьд байхад Польш үхээгүй л байна” гэсэн үгээр хэлдэг. Энэ дуу тэр даруй алдартай болж, түүнийг зөвхөн цэргүүд ч биш ард түмнийх болсон байна. Сүүлдээ үхээгүй гэдэг үг нь арай зөвөөр “не згинела” /сөнөөгүй/ гэсэн үгээр солигдов. Дууг “Домборовскийн мазурка” гэж нэрлэх болов. Түүний орон нутгийн тухайлбал, силезийн, кашубын гэх хувилбарууд гарч мрсэн байна.  1835 онд үүнийг дууриасан “Йош Хрватска не пропала” /Хорват өшөө мөхөөгүй/ гэсэн Хорватын сүлд дуу бий болов. Таван жилийн дараа лужын сербүүд, 1876 онд украинчууд “Ще не вмерла Украина” гэдэг иймэрхүү сүлд дуугаа дуулж эхэлжээ.
Энэ нэртэй дуу албан ёсоор төрийн дуулал болсон нь 1926 он. Сонирхолтой нь Польшийн коммунист эрх баригчид “хөрөнгөтнүүдийн” баталсан энэ дууг засварлаагүй юм.

No comments: