Friday, April 16, 2010

Польшийн улс төрийн зүтгэлтнүүд онгоцны ослоор амь үрэгдлээ

Уржигдар Польшийн түүхэнд болж байгаагүй эмгэнэлт явдал боллоо. Тус улсын Ерөнхийлөгч Лех Качиньски, түүний эхнэр Мария, Ерөн хий лөгчийн тамгын газрын дарга В.Стасяк, Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Ф.Гонгор, Поль шийн төв банкны ерөн хийлөгч, Польшийн шаш ны тэргүүн, парла ментын дээд, доод танхимын 14 гишүүн гээд 97 хүн сууж явсан "Ту-154" онгоц осолд жээ. Тэдний дий лэнх нь улс төрийн зүтгэлтнүүд байсан аж. Тэд ОХУ-ын Катынь хо тод босгосон дэлхийн II дайнд амь үрэгд сэн Польшийн цэргүү дийн дурсгалын цогцол­борын нээлтийн ажил лагаанд оролцо хоор явж байжээ.

Ерөнхийлөгчийн он гоц Оросын Смоленск хотын "Северный" нисэх онгоцны буудалд гурван ч удаа газардахыг оролд жээ. Дөрөв дэх удаагаа буух оролдлого хийх үедээ мод мөргөснөөс онгоцны хойд хэсэг нь салж, тэр даруй шатсан байна. Гэрчүү дийн ярьс наар онгоцны хөдөлгүү рийн дуу сон согдоогүй гэнэ. Ха рин хоёр, гурван удаа хүчтэй дэлбэрэл тийн чимээ сонсогдсон аж.

Аврах багийнхан Поль шийн төлөөлөгч дийн сууж явсан "Ту-154" онгоцны хар хайрцгийг олжээ. Оросын Ерөнхий сайд В.Путиныг ослын газарт очиход энэ тухай мэдэгдсэн байна.

Хар хайрцагт Поль шийн нис гэгчид болон Оро сын нислэгийн хяналтын албаны ажилтнуудын хоорондох яриа хадгалагдан үлджээ. Цаг агаар муу, манантай байсан тул "Ту-154" онгоцны нис гэгчдэд Смоленскт газардахгүй байхыг зөвлөсөн гэнэ. Гэвч эки пажийнхан зөвлөгөөг тоогоогүй байна. ОХУ-ын Хол бооны нислэ гийн агентлагийн даргын ярьснаар онгоц доошлох доо ч дүрэм зөрчиж хэт доошил сон аж.

Оросын тал шүүх эмнэлгийн тусгай баг байгуулсан байна. Та лийгаачдын цогцсыг өчигдөр Моск вад авчирч хэн болохыг нь тогтоох ажил эхэлжээ.

Зарим эх сур вал жийн мэ дээлж байгаагаар Поль шийн Ерөн хий лөгч Лех Ка чиньскийн цогцсыг олсон бөгөөд түүнийг төрийн тэр гүүний нөгөө ихэр Ярослав Ка чиньски тань жээ.

Дашрамд дур дахад Лех Ка чиньски сүүлийн үед аль болох он гоцоор зорчихоос цааргалдаг байж. Учир нь 2008 онд Монголд айлч лаад нутагтаа буцаж очих үед "Ту-154" онгоц нь газар дахдаа осолдох шахсан байна.
ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТОВ УДАХГҮЙ ТОДОРНО

Аймшигт осол болсонтой хол богдуулан Польшид долоо хоно гийн эмгэнэл зарлажээ. Тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг парла мен тын доод танхимын дарга Бро нислав Коморовски гүйцэтгэж байна. Тэрээр улс төрийн намууд тай зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлана гэдгээ өчигдөр мэдэгдэв. Б.Коморовски хэлэхдээ "Миний үүрэг бол ойрын 14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сон гуулийн товыг зарлах явдал. Би парламентад суудалтай намуудтай зөвшилцсөний дараа хугацааг нь зарлана" гэжээ. Польшийн Ерөн хийлөгч амь үрэгдсэнтэй холбог дуулан Бразилд гурав хоногийн гашуудал зарласан бол ОХУ-д дөрөвдүгээр сарын 12-ныг гашууд­лын өдөр болгожээ.
КАТЫНЬ

Оросын Смоленск хотоос 18 километрийн зайтай орших Ка тынь нь польшуудын хувьд хамгийн эмзэг газар гэдэг. 1940 онд Ка тыньд Польшийн 20 мянган ир гэнийг буудан хороосон бөгөөд тэдний дийлэнх нь офицерууд байжээ. Зөвлөлтийн Дотоодын асуудал хариуцсан ардын комис сариат Л.Бериягийн тушаалаар гэм зэмгүй хүмүүсийг буудан хо роож булсан байна. Энэ талаар нэг бус удаа яригдаж байсан ч 1992 онд анх удаа энэ хэрэг явдалтай хол боотой баримт бичгүүдийг ол ны хүртээл болгосон юм.

ОСЛООР НАС БАРАГСАД

Лех Качиньски-Польшийн Ерөн хийлөгч

Мария Качиньска-Польшийн тэргүүн хатагтай

Ричард Качоровски- Польшийн Ерөнхийлөгч асан

Ежи Шмайдкинвски- парламен тын дэд дарга

Кшиштоф Путра- парламентын дэд дарга

Кристина Бочечек-парламен тын дэд дарга

Владислав Стасяк-Ерөнхий лөг чийн тамгын газрын дарга

Александр Щигло-Үндэсний Аюулгүйн зөвлөлийн тэргүүн

Яцек Сасин-Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга

Павел Випич-Ерөнхийлөгч там гын газрын төрийн нарийн бичгийн дарга

Мариуш Хандзлик-Ерөнхий лөгч тамгын газрын төрийн нарийн бичгийн даргын орлогч

Анджей Кремер-ГХЯ-ны орлогч сайд

Станислав Коморовски-Бат лан хамгаалах яамны төрийн на рийн бичгийн даргын орлогч

Томаш-Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргын орлогч

Франтишек Гонгор-Польшийн зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга

Мариуш Казана-ГАЯ-ны дипло мат протоколын газрын дарга

Лешек Дептула-парламентын гишүүн

Григорий Долняк- парламен тын гишүүн

Гражина Генсицка- парламен тын гишүүн

Пржемыслав Гонсевски- пар ла мен тын гишүүн

Себастьян Карпинюк-пар ла мен тын гишүүн

Изабелла Яруга- парламентын гишүүн

Збигнев Вассерсан-парламен тын гишүүн

Александра Наталли-пар ла мен тын гишүүн

Аркадуиуш Райбики-парла мен тын гишүүн

Йоланта Шиманек- парламен тын гишүүн (парламент дахь Мон голын бүлэгт олон жил идэвхтэй ажилла сан )

Веслав Вода-парламентын гишүүн

Эдуард Войтас-парламентын гишүүн

Янина Фетлинская- парламен тын гишүүн

Станислав Заяц-парламентын гишүүн

Славомир Скржипек-Поль шийн Үндэсний банкны ерөнхий лөгч

Таудеш Плоски-шашны зүт гэл тэн, хурандаа генерал

Бронислав Квятковски-Поль шийн зэвсэгт хүчний генерал

Владимир Потански-Поль шийн тусгай ангийн командлагч

Нуровский Петр-Олимпийн хорооны ерөнхийлөгч

No comments: